
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд анхныхаа нийтлэлийг оруулж байгаадаа таатай байна. Ингээд та бүхэндээ гадаадын их дээд сургуульд орохын тулд Англи хэлний хувьд өндөр шаардлага тавидаг TOEFL-ийн шалгалтын дүнгийн талаар бяцхан мэдээлэл оруулж байна. Миний ойлгосоноор бол Toefl-ийн шалгалтыг 3 хэлбэрээр авдаг бөгөөд: 1.Интернетээр /энэ нь хамгийн ихдээ 120 оноо авах ёстой/, 2. Шууд компьютер дээр ажлаад /энэ нь хамгийн ихдээ 300 оноо авах ёстой/, 3. Цаасан дээр ажиллаад /энэ нь хамгийн ихдээ 677 оноо авах ёстой/ байдаг юм байна. Ихэнх сургуулиуд интернетийн -80 оноо, компьвтерийн 213, цаасан дээр авдаг шалгалтаар бол 550-онооноос дээш шалгуур тавьдаг юм билээ. Ингээд дэлгэрэнгүй оноог дараахаас хараараа.



No comments:
Post a Comment